
TONGJI UNIVERSITY
Тонгжи их сургууль нь дэлхийн жишигт нийцсэн чанартай боловсрол, дэвшилтэт судалгааны ажлуудаараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль юм. Тус сургууль нь барилгын инженер, архитектур, хот төлөвлөлт, байгаль орчны шинжлэх ухаан, автомашины инженерчлэл болон менежментийн чиглэлүүдээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд эдгээр хөтөлбөрүүд нь олон улсын зэрэглэлээр үргэлж шилдэгт тооцогддог. Мөн олон улсын оюутнуудад зориулсан англи хэл дээрх бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдийг өргөн сонголттойгоор санал болгодог.
Тонгжи их сургуулийн гол давуу тал нь улсаас маш их хэмжээний санхүүжилт авч, хамгийн орчин үеийн лаборатори, судалгааны баазаар хангагдсан байдагт оршино. Хятадын эдийн засаг, бизнесийн төв Шанхай хотод байрлалтай тул оюутнууд сурахын зэрэгцээ дэлхийн хэмжээний томоохон компаниудад дадлага хийх, ажлын байранд зуучлагдах боломж өндөр байдаг. Үүнээс гадна Хятадын засгийн газрын тэтгэлэг, Шанхай хотын захиргааны тэтгэлэг болон сургуулийн өөрийн нэрэмжит бүрэн болон хагас тэтгэлгүүдийг амжилттай суралцаж буй гадаад оюутнуудад элбэг олгодог нь санхүүгийн маш том дэмжлэг болдог байна.
Тонгжи их сургууль нь олон улсын QS дэлхийн их сургуулиудын эрэмбээр тогтмол дэлхийн шилдэг сургуулиудын тоонд багтдаг бөгөөд ялангуяа Архитектур, хот төлөвлөлт болон Урлаг, дизайны чиглэлээрээ дэлхийн топ 15 сургуулийн нэгд зүй ёсоор тооцогддог. Тус сургуулийг төгсөгчдийн диплом олон улсад маш өндөр үнэлэгддэг тул барилга, хот байгуулалт, мэдээллийн технологи болон автомашины үйлдвэрлэлийн дэлхийн тэргүүлэгч корпорацууд Тонгжийн төгсөгчдийг тэргүүн ээлжинд ажилд авдаг байна. Гадаад оюутнуудын хувьд тус сургуульд элсэн суралцахад дипломын дундаж дүн сайн байхаас гадна хятад хэл дээрх хөтөлбөрт HSK шалгалтын өндөр оноо, англи хэл дээрх хөтөлбөрт IELTS эсвэл TOEFL-ийн албан ёсны оноог гол шалгуур болгон шаарддаг.

Тонгжи их сургуулийн төв хотхон болох Сипин кампус нь Шанхай хотын Янпү дүүрэгт, хотын төвтэй маш ойрхон байрладаг бөгөөд метроны шугамтай шууд холбогддог тул зорчиход маш хялбар байдаг. Хотхон дотор олон улсын стандарт бүхий тохилог дотуур байр, амт чанартай олон төрлийн хоолны газрууд, спортын цогцолбор, номын сан гээд оюутнуудын амьдрах, суралцахад шаардлагатай бүх дэд бүтэц нэг дор бүрдсэн байдаг. Мөн гадаад болон дотоодын оюутнуудад зориулсан соёлын болон спортын олон арга хэмжээ, дугуйлангууд тогтмол зохиогддог тул дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуустай танилцаж, олон улсын орчинд өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой.




