
“Cheongju University” нь БНСУ-ын Cheongju хотод байрладаг хувийн их сургууль бөгөөд 1947 онд байгуулагдсан. Олон улсын оюутан элсүүлдэг бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрүүдтэй.

Sookmyung women's university нь БНСУ-ын хамгийн нэр хүндтэй эмэгтэйчүүдийн их сургуулиудын нэг юм. Seoul хотын төвд байрладаг.

Kunjang University нь БНСУ-ын Gunsan хотод байрладаг мэргэжлийн чиглэлийн их сургууль бөгөөд 1993 онд байгуулагдсан. Тус сургууль нь практик сургалт, үйлдвэрлэлтэй хамтарсан хөтөлбөрүүд, олон улсын оюутны солилцоо болон гадаад оюутны дэмжлэгээрээ танигдсан.
