
CHEONGJU UNIVERSITY
“Чонжү их сургуулийг Ким Вон Гын болон түүний дүү Ким Ён Гын нар үүсгэн байгуулжээ. Сургуулийн суурь нь 1924 онд байгуулагдсан Чонсок эрдэм шинжилгээний сан (Cheongseok Academic Foundation) байв.” Чонжу Их Сургууль (Cheongju University – 청주대학교) нь Өмнөд Солонгосын (Chungcheongbuk-do) мужийн Чонжу хотод байрладаг, тус улсын ууган бөгөөд нэр хүндтэй хувийн их сургуулиудын нэг юм. 1947 онд байгуулагдсан тус сургууль нь “Хүмүүнлэг, Эрүүл саруул, Бүтээлч” иргэнийг бэлтгэх үндсэн зорилготой.
Бүрэлдэхүүн сургуулиуд (Бакалаврын хөтөлбөр)
Хүмүүнлэг, нийгмийн ухааны сургууль бизнесийн сургууль инженер, технологийн сургууль, урлаг дизайны сургууль, нисэхийн сургууль (Aviation College), эрүүл мэнд, анагаах ухааны сургууль нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт хөрвөх чадвартай, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэдэг дээд боловсролын гол тулгуур чиглэлүүд юм.
Үндсэн бакалаврын хөтөлбөрүүдийн дийлэнх нь буюу бараг 90% нь цэвэр солонгос хэл дээр явагддаг. Таны сонирхсон бизнес, инженерчлэл, дизайн, анагаах ухааны ангиудын лекц, семинар, шалгалт, сурах бичиг бүгд солонгосоор байх тул сургуулийн зүгээс элсэн орох гадаад оюутнуудаас TOPIK 3-аас дээш түвшний оноо шаарддаг бөгөөд профессор багш нар нь ч солонгос хүмүүс байдаг. Харин нисэхийн сургууль болон бизнесийн удирдлагын зарим тусгай хөтөлбөрүүд олон улсын шинж чанартай учраас хичээлүүд нь зуун хувь англи хэл дээр орох боломжтой байдаг. Нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдлага зэрэг нарийн мэргэжлийн сурах бичгүүд нь англиар байдаг бөгөөд ийм ангиудад элсэхийн тулд солонгос хэлний оноо шаардахгүй, зөвхөн IELTS эсвэл TOEFL-ийн баталгаат оноог шаарддаг.
Хэрэв та солонгос хэлний бэлтгэл ангиас эхэлж байгаа бол багш нар анхны өдрөөс л хуучин арга барилаар биш, шууд солонгос хэлээрээ зааж эхэлнэ. Анхан шатны оюутнуудад зураг, үзүүлэн, дохио зангаа ашиглаж заадаг тул хэл сурах үйл явц маш хурдан байдаг. Сургуулийн зүгээс хэлний бэрхшээлийг давахад туслах зорилгоор солонгос оюутнуудыг гадаад оюутнуудтай холбож өгдөг найзын хөтөлбөр ажиллуулдаг бөгөөд тэдгээр оюутнууд англиар эсвэл дохио зангаагаар дамжуулан хичээл ном болон хотхоны амьдралд дасахад тань тусалдаг.

Чонжү их сургуулийн талаар өөр нэг сонирхолтой бөгөөд хэрэгцээт мэдээлэл гэвэл сургуулийн хотхон доторх оюутны амьдрал, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин маш сайн бүрдсэн байдаг. Оюутны төв байрандаа орчин үеийн томоохон номын сан, кино театр, соёлын төвүүдтэйгээс гадна олон үндэстний хоолны газрууд ажилладаг болохоор гадаад оюутнууд амьдрахад маш тухтай байдаг. Сургуулиас жил бүр зохион байгуулдаг уламжлалт наадам, урлагийн наадмуудад гадаад оюутнуудыг идэвхтэй оролцуулж, өөрийн орны соёлыг сурталчлах боломжийг олгодог.




